top of page
DSC_4259.JPG

РОБОТЫН 
ТЭМЦЭЭН 2024
ХАВАР

5/04 (бям) 5/05(ням) өдрүүдэд зохиогдоно

Автомат роботын тэмцээний тухайд . . .

“Автомат Робот” тэмцээнийн танилцуулга

Оюутан, сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх , чөлөөт  цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор энэхүү автомат роботын тэмцээнийг 

2009 оноос эхлэн  Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн электроникийн салбарын оюутны “High Tech” клубээс санаачлан  зохион байгуулж эхэлсэн.

Энэхүү тэмцээн нь оролцогч өөрийн бүтээсэн роботоороо урьдчилж бэлдсэн тусгай замаар уралдуулах, шоо цуглуулах,  хөл бөмбөг тоглуулж өрсөлддөг юм.

 

2012 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Компьютерийн Техник Менежментийн Сургууль, Механик Инженерийн Сургууль, Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль болон Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн таван сургуулийн арван гурван баг оролцож тэмцээн улам хүрээгээ тэлсэн байна. 2014 оны хавраас эхлэн “Тойрог зам” , “Шулуун зам”- ын уралдаан гэсэн хоёр төрлөөр, оюутан болон сурагч гэсэн 2 ангиллаар  зохион байгуулах болсон.

2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдийн Робокон Нийгэмлэг” тус тэмцээнийг хамтран зохион байгуулдаг болсон бөгөөд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн робот сонирхогчид өргөнөөр оролцдог болсон байна. Уралдаан нь тойрог замын уралдаан, шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн 4 төрлөөр зохиогдох болсон.

​​​

Өнөөгийн байдлаар тус тэмцээнд  Дархан Уул, Төв, Говьсүмбэр, Увс  аймгууд болон Улаанбаатар хотын 29 ерөнхий боловсролын сургуулийн 50 баг, 14 их, дээд сургуулийн 40 баг нийт 400 гаруй оюутан сурагчид оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг болоод байна.

2018 оны хаврын улирлаас эхлэн "Автомат робот"-ын тэмцээнийг олон улсын жишигт нийцүүлэн, цаашид олон улсад болох уралдаан тэмцээнд оролцох зорилготойгоор тэмцээний хүрээнд "Robot Race"гэсэн төрлийг шинэчлэн оруулж байна.  

тухайд
Мэдээлэл

"Автомат робот 2023 НАМАР " тэмцээнд 80 багийн 140 орчим оюутан, сурагчид оролцлоо

Оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх “Автомат Робот 2023” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Энэ намрын тэмцээнд:
●    Дрон
●    Микромауз
●    Тойрог зам буюу робот рейс
●    Шулуун замын уралдаан (ЕБС болон их дээд сургууль)
●    Шоо цуглуулах робот  (ЕБС болон их дээд сургууль) гэсэн 5 төрөлд Улаанбаатар хот,Төв аймгийн Батсүмбэр сум, Өвөрхангай, Ховд, Завхан аймгаас зорин ирсэн 80 багийн 140 орчим оюутан, сурагчид ур ухаанаа уралдууллаа.

ЕБС-ийн ангилалд Орчлон, Уудам Монгол, Тэмүүжин Өрлөг сургуулиуд, Шинэ Монгол Технологийн Коллеж, Зохион Бүтээгчдийн академи, Элит ОУДС, Төв аймгийн Батсүмбэр зэрэг нийт 9 ЕБС-ийн давхардсан тоогоор 47 багийн 97 сурагч оролцов.

Их, дээд сургуулийн ангилалд ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Геологи Уул Уурхайн Сургууль болон Механик Тээврийн Сургуулийн харьяа МСҮТ, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Төмөр замын дээд сургууль, Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Шинэ-Монгол Технологийн Дээд Сургууль зэрэг 7 сургуулийн давхардсан тоогоор 33 багийн 43 оюутан оролцлоо.

Эхний өдөр Робот Рейс уралдаанд 27 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүнгээр:
 
●    ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Э.Энх-Амар  ахлагчтай “DARK ANGEL” баг тэргүүн байрыг
●    ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Ч.Маргад ахлагчтай  “DARK ANGEL-I” баг дэд байрыг
●    Төмөр Замын Дээд Сургуулийн Лут багшийн удирдсан  Г.Урангоо ахлагчтай “ ORGIL” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Энэ удаагийн тэмцээнд шинээр нэмэгдсэн Микромауз төрөлд МХТС-ийн 2 баг амжилттай оролцлоо.
Шулуун замын тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 59 баг өрсөлдсөнөөс

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд
●    Арвис ерөнхий боловсролын сургуулийн  Б.Есүжин ахлагчтай “АРВИС-2” баг тэргүүн байр
●    ШУТИС-Лицей ахлах сургуулийн Батхүрэл багшийн удирдсан Б.Баяндалай ахлагчтай “Redline” баг дэд байр
●    Улаанбаатар бүрэн дунд сургуулийн Ө.Үржинбадам багшийн удирдсан О.Учрах “UB ROBOT” баг гуравдугаар байр
Их дээд сургуулийн ангилалд
●    ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Т.Баатархүү ахлагчтай “MNBOT” баг тэргүүн байр
●    Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай “ELECTRO” баг дэд байр
●    ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн оюутан А.Эгшиглэн ахлагчтай “IDEA” баг гуравдугаар байрын эздээр тус тус шалгарлаа.

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

●    Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн, У.Болормаа багшийн удирдсан Отгон-Эрдэнэ ахлагчтай  “Хас хөдөлгүүр-1” баг тэргүүн байр
●    Нийслэлийн 23-р сургууль, Б.Батцэцэг багшийн удирдсан М.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Robo-23” баг дэд байр
●    Орхон Хасү сургуулийн Мөнхнасан багшийн удирдсан Эрхэс ахлагчтай  “Э-Мета” баг гуравдугаар байр
●    Орхон Хасү сургуулийн Т.Мөрөн багшийн удирдсан Х.Билгүүнтөгс ахлагчтай  “Cyber Friends” баг шагналт байранд тус тус шалгарчээ.

Бүртгэл
  • Микро маус 2024 ХАВАР
    Микро маус 2024 ХАВАР
    5-р сарын 04. Бя
    2024 оны 5-р сарын 04 10:00 – 14:00
    ШУТИС МХТС ОНЛАЙН БҮРТГЭЛ 04/22 өдөр 10 цагаас 05/01 өдөр 18:00 хүртэл явагдана.
  • ROBOT RACE 2024 НАМАР
    ROBOT RACE 2024 НАМАР
    5-р сарын 04. Бя
    2024 оны 5-р сарын 04 10:00 – 13:00
    ШУТИС МХТС ОНЛАЙН БҮРТГЭЛ 04/22 өдөр 10 цагаас 05/01 өдөр 18 цаг хүртэл явагдана.
  • ШОО ЦУГЛУУЛАГЧ  2024 ХАВАР
    ШОО ЦУГЛУУЛАГЧ  2024 ХАВАР
    5-р сарын 05. Ня
    2024 оны 5-р сарын 05 10:00 – 14:00
    ШУТИС МХТС ОНЛАЙН БҮРТГЭЛ 04/22 өдөр 10 цагаас 05/01 18:00 хүртэл явагдана.
  • ШУЛУУН ЗАМЫН РОБОТ  2024 ХАВАР
    ШУЛУУН ЗАМЫН РОБОТ  2024 ХАВАР
    5-р сарын 05. Ня
    2024 оны 5-р сарын 05 10:00 – 16:00
    ШУТИС МХТС ОНЛАЙН БҮРТГЭЛ 4/22 өдөр 10 цагаас 5 /01 өдөр 18:00 хүртэл явагдана.
Дүрэм

ТЭМЦЭЭНИЙ ДҮРМҮҮДИЙГ ТАТАХ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Бүртгэлийн хураамж

Робот рейс -10000 төг

Микромаус - 10000 төг

Шулуун зам робот -10000 төг

Шоо цуглуулагч робот -10000 төг

Робот рейс 

  • насны ангилал хамаарахгүй

Шоо цуглуулагч робот 

  • зөвхөн 16 хүртэлх насыханд

Шулуун замын робот

  • 16 хүртэлх нас

  • 16 аас дээш насных

Микромаус

  • насны ангилал хамаарахгүй

Contact

САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭНЭ ҮҮ

Thanks! Message sent.

DSC_3692.jpg
DSC_4336.JPG
DSC_3648.jpg
DSC_4275.JPG
bottom of page